Австрийн Залцбург хотноо зохион байгуулагддаг Open Medical Institute хөтөлбөрийн Сэргээн Засах Анагаах Ухааны семинарт манай удирдах зөвлөлийн гишүүн, сэргээн засах судлалын эмч Гончигсүрэнгийн Уянга маань 2024 оны 1 сар буюу 1-р ээлжийн семинарт амжилттай оролцоод ирлээ.

2024 оны 1 сарын 14-19 хооронд нийт 40 цагийн онол болон гардан хичээлд 22 орны 31 эмч нар тус сургалтанд хамрагдсан. Тус сургалтыг АНУ-ын New York хотын Weill Cornell Medicine төвийн Clinical Rehabilitation Center-ийн Assistant Professor (Course Director) Jaspal R.Singh, MD болон Австри улсын Vienna хотын Physical Medicine, Rehabilitation and Occupational Medicine Их Сургуулийн захирал (Co-course director) Richard Crevenna, MD, MBA,MMSc нарын профессорын баг хичээл дадлагыг удирдан явуулсан.

Сургалтын сүүлийн шатанд 22 орны 29 CASE PRESENTATION тавих сургалтанд Г.Уянга эмч маань ББСЗСМН-ээс санаачилсан олон улсын ортез, протезын мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй ХБНГУ-ын HUMAN STUDY боловсролын төвтэй хамтран хийсэн “ТАРХИНЫ СААТАЙ ХҮҮХДЭД ШАГАЙ ТАВХАЙН ДИНАМИК ОРТОЗ ХИЙХ ОЛОН МЭРГЭЖИЛТНИЙ БАГИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” 2023 сургалтын сүүлийн шалгалт болох тохиолдол хэлэлцүүлгийн тэргүүн байр мөн ББСЗМНийгэмлэгийн 17-р чуулганд хэлэлцүүлсэн THE EFFECT OF DYNAMIC ANKLE FOOT ORTHOSIS ON MOVEMENT FUNCTION OF CEREBRAL PALSY CHILD тохиолдлыг хэлэлцүүлж II-р байр эзэлж мөн сургалтын Post Test III-р байр эзэлж амжилттай оролцоод ирсэн.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

©2024. Бие бялдар Сэргээн засах судлалын Монголын Нийгэмлэг