Хүндэт гишүүн
Шэйла Пурвэс
Шэйла Канад улсын иргэн бөгөөд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжилтэй. Тэрээр ажлынхаа ихэнх хугацааг Хонг Конгийн сэргээн засахын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, мэргэжил хоорондын сургалт зохион байгуулж, хамт олонд түшиглэсэн сэргээн засалтыг сурталчлах, бүс нутгийн улс орнуудад сэргээн засах тусламж, үйлчилгээний хөгжлийг дэмжихэд зарцуулсан. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хамт олонд түшиглэсэн сэргээн засах тусламж, үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цогц үйлчилгээ, үйлчлүүлэгч, эмч, мэргэжилтнүүдийн баг, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор ICF-ийн зарчмуудыг баримтлах чиглэлээр ажиллах сонирхолтой.
Тэтгэвэрт гарсан ч Шейла Хонконг болон бүс нутагт зөвлөгөө өгч, багшилсаар байна. Тэрээр Хонконгийн Сэргээн засах нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны гишүүн, БНХАУ болон олон улсын хөтөлбөрүүд, ДЭМБ-ын дэргэдэх сэргээн засах төвүүдийн хамтын ажиллагааг хариуцсан зөвлөлийн дарга юм. Тэрээр БНХАУ-ын Ухань хотын ДЭМБ-ын хамтын ажиллагааны төв Тонжи эмнэлэг, Хонг Конгийн Улаан загалмайн нийгэмлэг зэрэг олон байгууллагын зөвлөхөөр ажиллаж байна. Шейла Бостоны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн магистр, Хонконгийн Боловсролын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны хүндэт доктор цолтой. Тэрээр БНХАУ-ын бүс нутгийн олон эмнэлэг, анагаахын их сургуулийн хүндэт зөвлөх, профессор, багш бөгөөд олон улсын хүмүүнлэгийн олон байгууллагад зөвлөхөөр ажиллаж байсан. Зөвхөн БНХАУ гэхэд түүний сурагч, оюутны тоо 30000 даваад байна.
Монголын сэргээн засах салбарыг хөгжүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд 2022 онд ББСЗСМН-ийн ХҮНДЭТ ГИШҮҮН-ээр өргөмжлөгдсөн. Тэрээр 2020 оноос Азийн Хөгжлийн Банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд сургалтын хэсгүүдийг хариуцан ажиллаж байна.