“СЭРГЭЭН ЗАСАХ СУДЛАЛ” МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТАД ОРОХОД ХАНГАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
БИЕ БЯЛДАР СЭРГЭЭН ЗАСАХ СУДЛАЛЫН МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН Б.ЗОЛЗАЯА
2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр
АХЛАХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан
байна. Үүнд:
- Сургалт эрхлэх байгууллагаас /мэргэжлийн нийгэмлэг, лавлагаа шатлалын төрөлжсөн, төв, нэгдсэн эмнэлэг, АШУҮИС/ зохион байгуулсан сэргээн засах тусламж, үйлчилгээний чиглэлийн тасралтгүй сургалтад сүүлийн 5 жилийн хугацаанд 15-аас доошгүй багц цаг биелүүлсэн байх;
- Бие Бялдар Сэргээн Засах Судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хэвлүүлсэн бүтээлийн өгүүлэл 2, хураангуй 3, судалгааны илтгэлийн тоо 3-aac доошгүй байх (1 илтгэл нь заавал ББСЗСМН-ийн Эрдмийн чуулганд аман болон ханын илтгэлээр хэлэлцүүлсэн байна);
- Бие Бялдар Сэргээн Засах Судлалын чиглэлээр үйлчлүүлэгчдэд зориулж эрүүл мэндийн боловсрол олгох, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5-оос цөөнгүй гарын авлага, зөвлөмж, сурталчилгаа \видео, шторк, контент\ хийсэн байх;
- Бие Бялдар Сэргээн Засах Судлалын чиглэлээр өөрийнхөө эмнэлэгт эсвэл бусад байгууллагатай хамтарч зохион байгуулсан 2-оос доошгүй сургалтыг удирдсан, 3-аас дээш сэдвээр лекц, дадлагын хичээл заасан байх;
- Бие Бялдар Сэргээн Засах мэргэшлийн чиглэлийн зонхилон тохиолдох 8 бүлэг өвчлөлөөс сүүлийн 5 жилд өөpөө бие дааж сэргээн засах эмчилгээ хийсэн 5 ховор тохиолдлын талаар шалгуурт өгөгдсөн загварын дагуу тэмдэглэл хөтөлсөн байх (хүснэгт А, Б).
ТЭРГҮҮЛЭХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Сургалт эрхлэх байгууллагаас /мэргэжлийн нийгэмлэг, лавлагаа шатлалын төрөлжсөн, төв, нэгдсэн эмнэлэг, АШУҮИС/ зохион байгуулсан сэргээн засах тусламж, үйлчилгээний чиглэлийн тасралтгүй сургалтад сүүлийн 5 жилийн хугацаанд 20-оос доошгүй багц цаг биелүүлсэн байх;
- Бие Бялдар Сэргээн Засах Судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр сүүлийн 5 жилд хэвлүүлсэн бүтээлийн өгүүлэл 2, хураангуй 4, судалгааны илтгэлийн тоо 4-өөc доошгүй байх (2 илтгэл нь заавал ББСЗСМН-ийн Эрдмийн чуулганд аман болон ханын илтгэлээр хэлэлцүүлсэн байна);
- Бие Бялдар Сэргээн Засах Судлалын чиглэлээр үйлчлүүлэгчдэд зориулж эрүүл мэндийн боловсрол олгох, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 8-аас цөөнгүй гарын авлага, зөвлөмж, сурталчилгаа \видео, шторк, контент\ хийсэн байх;
- Бие Бялдар Сэргээн Засах Судлалын чиглэлээр өөрийнхөө эмнэлэгт эсвэл бусад байгууллагатай хамтарч зохион байгуулсан 3-аас доошгүй сургалтыг удирдсан, 5-аас дээш сэдвээр лекц, дадлагын хичээл заасан байх;
- Бие Бялдар Сэргээн Засах мэргэшлийн чиглэлийн зонхилон тохиолдох 8 бүлэг өвчлөлөөс сүүлийн 5 жилд өөpөө бие дааж сэргээн засах эмчилгээ хийсэн 10 ховор тохиолдлын талаар шалгуурт өгөгдсөн загварын дагуу тэмдэглэл хөтөлсөн байх (хүснэгт А, Б).
ЗӨВЛӨХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Сургалт эрхлэх байгууллагаас /мэргэжлийн нийгэмлэг, лавлагаа шатлалын төрөлжсөн, төв, нэгдсэн эмнэлэг, АШУҮИС/ зохион байгуулсан сэргээн засах тусламж, үйлчилгээний чиглэлийн тасралтгүй сургалтад сүүлийн 5 жилийн хугацаанд 25-аас доошгүй багц цаг биелүүлсэн байх;
- Бие Бялдар Сэргээн Засах Судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр сүүлийн 10 жилд хэвлүүлсэн бүтээлийн өгүүлэл 8, хураангуй 10, судалгааны илтгэлийн тоо 8-aac доошгүй байх (5 илтгэл нь заавал ББСЗСМН-ийн Эрдмийн чуулганд аман болон ханын илтгэлээр хэлэлцүүлсэн байна, 2-оос доошгүй илтгэл нь ОУ-ын хурал, симпозиумд тусгайболонболовсролынилтгэлээрхэлэлцүүлсэнбайх);
- Бие Бялдар Сэргээн Засах Судлалын чиглэлээр үйлчлүүлэгчдэд зориулж эрүүл мэндийн боловсрол олгох, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 10-аас цөөнгүй гарын авлага, зөвлөмж, сурталчилгаа \видео, шторк, контент\ хийсэн байх;
- Бие Бялдар Сэргээн Засах Судлалын чиглэлээр эмч, оюутнуудад зориулж ном, товхимол, гарын авлага 2-оос доошгүй хэвлэж, нийтэлсэн байх;
- Бие Бялдар Сэргээн Засах Судлалын чиглэлээр сүүлийн 8 жилд өөрийнхөө эмнэлэгт эсвэл бусад байгууллагатай хамтарч зохион байгуулсан 6-аас доошгүй сургалтыг удирдсан, 8-аас дээш сэдвээр лекц, дадлагын хичээл заасан байх;
- Бие Бялдар Сэргээн Засах Судлалын чиглэлийн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болон өмнө нь хэрэгжүүлж байсан журам, заавар, удирдамжийг боловсруулах ажлын хэсгийг ахалж, эсвэл бүрэлдэхүүнд нь ажилласан байх;
- Бие Бялдар Сэргээн Засах мэргэшлийн чиглэлийн зонхилон тохиолдох 8 бүлэг өвчлөлөөс сүүлийн 8 жилд өөpөө бие дааж сэргээн засах эмчилгээ хийсэн 15 ховор тохиолдлын талаар шалгуурт өгөгдсөн загварын дагуу тэмдэглэл хөтөлсөн байх (хүснэгт А, Б).
- Бие Бялдар Сэргээн Засах мэргэшлийн чиглэлээр сүүлийн 10 жилийн хугацаанд 5-aac доошгүй удаа мэргэшил олгох \үндсэн, төрөлжсөн\ болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг удирдаж, хичээл заасан туршлагатай байх.