Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэг нь сэргээн засахын эмч нарыг яс булчингийн хэт авиан шинжилгээг хийх талаар анхан шатны мэдлэгтэй болгох, ур чадварыг эзэмшүүлэх, эмнэлзүйн практиктийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Яс булчингийн хэт авиан шинжилгээний баримжаа олгох” багц цагийн сургалтыг 2024 оны 06-р сарын 15, 22, 29-ний өдрүүдэд УНТЭ-ийн Сэргээн засах эмчилгээний тасагт зохион байгууллаа.Тус сургалтад АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн тэнхимийн багш, Тэргүүлэх зэргийн эмч П.Төгсжаргал; Сэргээн засах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, Тэргүүлэх зэргийн эмч Ж.Соёлмаа; УНТЭ-ийн Радиологийн тасгийн эмч Б.Эрдэнэцэцэг эмч онолын хичээл зааж, нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүд дадлагын хичээлд чиглүүлэгч эмчээр ажилласан.
Суралцагч эмч бүр дадлага хичээлийн гардан үйлдлийг ЭХО аппарат дээр олон удаа хийх боломж олгох зорилгоор энэ удаагийн сургалтад сэргээн засахын 21 эмчийг хамруулсан бөгөөд сургалтын хооронд дахь 7 хоногуудад гэрийн даалгавраар гардан үйлдлээ давтаж, чиглүүлэгч эмч нартаа шалгуулж, онолын мэдлэгийг сургалтын өмнөх, дараах сорилоор шалгуулсан мэдлэг,ур чадвараа бататгасан үр өгөөжтэй сургалт боллоо.
Энэхүү сургалтыг ивээн тэтгэгчээр оролцсон “Med import Mongol” ХХК, “Чононгол” ХХК-ны хамт олонд баярлалаа.
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!