ББСЗСМН-ээс сэргээн засахын эмч нарт өвдөлтийн менежментийн ахисан түвшний мэдлэг олгох, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, өвдөлтийн менежментийн орчин үеийн чиг хандлага, үнэлгээ, эмчилгээний талаарх онолын мэдлэг, эмнэлзүйн ур чадварыг нэмэгдүүлэ зорилгоор 3 кредит бүхий онол, дадлага хосолсон сургалтыг 2024 оны 8 дугаар сарын 24-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ны өдрийг дуустал амжилттай зохион байгуулж дууслаа. Сургалтанд Улаанбаатар хотын болон орон нутгийн нийт 28 сэргээн засахын эмч амжилттай хамрагдлаа. Жишээлбэл: Рехамед, Геронтологийн Үндэсний Төв, ГССҮТ, Ub Med, СОС, УХТЭ, УНТЭ гэх мэт улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн сэргээн засахын эмч нарыг хамруулсан өргөн хүрээтэй сургалт болж өнгөрөв.

Сургалтыг 4 долоо хоногийн турш, 7 хоног бүрийн бямба гаригт цахим болон танхимын хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд нийт 24 цагийн агуулга бүхий хичээл орлоо.

  1. 8 дугаар сарын 24-ны өдөр танхимын бүтэн өдрийн сургалт – ГССҮТ
  2. 8 дугаар сарын 31-ны өдөр хагас өдрийн цахим сургалт – онлайн
  3. 9 дүгээр сарын 07-ны өдөр хагас өдрийн цахим сургалт – онлайн
  4. 9 дүгээр сарын 14-ны өдөр хагас өдрийн танхимын сургалт – УХТЭ дээр явагдаж өнгөрөв

Сургалтын агуулга:

Сургалтын агуулгыг Олон Улсын Өвдөлт Судлалын Нийгэмлэгийн сургалтын материалуудыг ашиглан явуулсан бөгөөд Тайланд улсын өвдөлтийн мэргэшсэн профессорууд болон Монгол улсаас гадаад улсад өвдөлтийн чиглэлээр нарийссан суралцсан эмч нар сургалтыг удирдан явууллаа. Агуулгын хувьд өвдөлтийн механизм, ангиллаас эхлээд өвдөлт намдаах ажилбарын аргууд, хавдрын үеийн өвдөлт намдаах аргууд, орчин үеийн чиг хандлага гэх мэт өргөн сэдвүүдийн хүрээнд суралцлаа.

Сургалтанд урилгаар Тайландын Махидол их сургуулийн Сирираж эмнэлгийн өвдөлтийн менежментийн төвийн багш, профессор Понгпарадее Чаудекшетрин, Тайландын Махидол их сургуулийн Мэдээгүйжүүлэг судлалын тэнхимийн зөвлөх багш АУ-ны доктор Пранээ Рушатамукаянунт болон өвдөлтийн чиглэлээр олон улсад мэргэжил дээшлүүлсэн Өвдөлтийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Энхтүвшин эмч нар оролцож, мэдлэг мэдээллээ түгээлээ. Сургалтыг Тайланд улсад өвдөлтийн чиглэлээр суралцсан сэргээн засахын эмч нар Б.Золзаяа, Э.Мөнгөнтуул, Г.Уянга нар удирдан явууллаа.

Сургалтын гэрийн даалгаварт оролцогч бүр “Essential pain management”-ийн цахим сургалтанд амжилттай хамрагдаж сертификат авснаар өвдөлтийн менежментийн талаарх чухал ойлголтуудаа бататгаж авлаа.

 

 

 

 

 

Оролцогчдод танхимын сургалтын үеэр өвдөг болон нурууны үенд хийгддэг зарим тарилгуудыг хэрхэн хийх талаар бодит тохиолдол дээр тайлбарлаж өгөв. Сургалтын сүүлийн өдөр оролцогчдын мэдлэгийг бататгаж, оролцогчид хамтдаа гэрийн даалгаврын тохиолдол дээр ажиллаж, өвдөлт намдаах аргуудыг менежмент хийж сурах тал дээр багш нараасаа зөвлөгөө авлаа. 

 

 

 

 

 

 

Сургалтын төгсгөлд оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авсан бөгөөд оролцогчдын хувьд дийлэнх буюу 46,7% нь сэргээн засах анагаахын салбарт 10-аас дээш жил ажилласан эмч нар байсан.

График 1. Сэргээн засахын салбарт ажиллаж буй байдал

Сургалтын чанар, үр дүнг үнэлэх зорилгоор сургалтын төгсгөлд бүх оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авсан бөгөөд зарим үр дүнгээс дурьдвал: Оролцогчдын 68,8% нь сургалтын агуулгыг маш сайн гэж үнэлсэн бол 31,3% нь сайн гэж тус тус үнэлсэн.

Өвдөлтийн менежментийн чиглэлээр олон улсад мэргэжил дээшлүүлсэн Өвдөлтийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Энхтүвшин болон Тайланд улсад өвдөлтийн чиглэлээр суралцсан сэргээн засахын эмч нар Б.Золзаяа, Э.Мөнгөнтуул, Г.Уянга нар сургалтыг удирдан зохион байгуулсанд талархал илэрхийлье.

Сургалтыг явуулахад гүн туслалцаа үзүүлсэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг болон “Монфа” ХХК-ны хамт олонд талархсанаа илэрхийлье. 

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

©2024. Бие бялдар Сэргээн засах судлалын Монголын Нийгэмлэг