БИЕ БЯЛДАР СЭРГЭЭН ЗАСАХ СУДЛАЛЫН МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГЭЭС САНААЧЛАН ОЛОН УЛСЫН ОРТОЗ,ПРОТЕЗЫН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХБНГУ-ын “HUMAN STUDY” боловсролын төвтэй хамтран “ТАРХИНЫ СААТАЙ ХҮҮХДЭД ШАГАЙ ТАВХАЙН ДИНАМИК ОРТОЗ ХИЙХ ОЛОН МЭРГЭЖИЛТНИЙ БАГИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ 2023 ” сургалтын сүүлийн шалгалт болох ТОХИОЛДОЛ хэлэлцүүлгийг 2024.01.09, 11 өдрүүдэд олон улсын платформд цахимаар зохион байгууллаа.
2023.07.31- 2023.09.04 хооронд 6 долоо хоног нийт 107 цагийн онолын хичээлийг цахимаар явуулж 54 оролцогч хамрагдсан.
2023.08.25, 26 -ны өдрүүд, 2023.09.18-22 хооронд зохиогдсон нийт 72 цагийн дадлага ажилд 24 эмч, хөдөлгөөн засалч болон ортозын мэргэжилтэн хамрагдсан. Дадлага сургалтыг ортез протезийн 24 жилийн туршлагатай Майкл Рейксинг , Хөдөлмөр засалч Андре Эспэй, хөдөлгөөн засалч Кристина Вёрманн нар удирдан явууллаа.
Сургалтын сүүлийн шалгалт болох “ТОХИОЛДОЛ” -ын танилцуулгыг 7 сэргээн засах эмч, мэргэжилтнүүд хэлэлцүүлж “CERTIFICATE OF ACHIEVEMENT” гэрчилгээгээ гардан авлаа.Онолын болоод дадлага хичээлд бүрэн хамрагдсан оролцогч нар “CERTIFICATE OF ATTENDANCE” гэрчилгээг гардан авсан.
Сургалтын хугацаанд нийт 10 хүүхдэд Олон улсын чанарын шаардлага хангасан материалаар ортоз тааруулан, хийж өгч эмчилгээний үр дүнг тооцсон болно.Ортозын тусламжтай хүүхдийн бие даан алхах, зогсох чадвар сайжирсан бөгөөд нэг тохиолдлыг сонгон авч үр дүнг тооцож ББСЗМНийгэмлэгийн 17-р эрдмийн чуулганд хэлэлцүүлсэн.
Сэргээн засах эмчилгээний Олон мэргэжилтнийг оролцуулсан сургалтыг анх удаа амжилттай зохион байгуул байгуулахад хамтран ажилласан Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбоо, Хөдөлмөр засалчдын Монголын Нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хамт олонд талархал илэрхийлье.
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!