ДЭМБ-ийн санхүүжилтээр ЭМЯ-ны захиалгаар сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг (2021-2026) хэрэгжүүлэх хүрээнд “Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал”-ыг (ICF) орчуулах, танилцуулах ажлыг ББСЗСМН амжилттай хийж гүйцэтгэн, гэрээнд заасан хугацаанд ЭМЯ-д хүлээлгэж өгөв. “Үйл ажиллагааны олон улсын ангилал” (ҮАОУА) гэсэн нэршлээр цаашид хэрэглэх зөвлөмжийг орчуулгын багийн зүгээс өгсөн болно. ҮАОУА-ийн орчуулга нь нийт 273 хуудас болсон бөгөөд 2008 оноос 2023 он хүртэлх шинэчлэгдсэн засваруудыг зүүлт хэлбэрээр оруулсан болно. 2023 оны 12 дугаар сард нийгэмлэгийн ажлын хэсэг Хонконгт зохион байгуулагдсан “ ҮАОУА-ийг практикт хэрэглэх зөвлөмж: Олон улсын туршлага” конференц, воркшопт оролцсон бөгөөд 2023 оны 12 дугаар 20-ний өдөр “Үйл ажиллагааны олон улсын ангилал”-ыг танилцуулах, талуудын уулзалтыг Скай Плаза Бизнес төвийн хурлын танхимд амжилттай зохион байгуулав. Тус уулзалтад ЭМЯ, ХНХЯ, БШУЯ, АШУҮИС, ЭМХТ, ХБХХЕГ, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн сэргээн засахын эмч нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд, ИНБ/ТББ-уудын төлөөлөл 60 орчим оролцогчид оролцов. Уулзалтыг нээж ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч. Др Сокорро Эскаланте, ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх Ч.Ундрахбаяр нар үг хэлэв. Уулзалтын чиглүүлэгчээр ЭМЯ-ны ТЗУГ-н мэргэжилтэн О.Энхзаяа ажиллав.
Уулзалтын 1-р хэсэгт хөтөлбөрийн дагуу илтгэгч нар сэдвийн хүрээнд бэлдсэн илтгэлүүдийг амжилттай танилцууллаа. Уулзалтын 2-р хэсэгт олон салбарын төлөөллийг холимог хэлбэрээр 3 бүлэгт хувааж, цаашид ҮАОУА-ыг нэвтрүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг зохион байгуулав. 1-р бүлгийн чиглүүлэгчээр АШУҮИС-ийн багш Х.Ариунаа, 2-р бүлгийн чиглүүлэгчээр АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор Б.Янжинсүрэн, 3-р бүлгийн чиглүүлэгчээр АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор Г.Намуун нар тус тус ажиллав. Бүлэг тус бүрээс гарсан төлөвлөгөөний үйл ажиллагааг дор багцлав. 1- р бүлэг: 1. 2024-2025 онд “Үйл ажиллагааны олон улсын ангилал”-ыг танилцуулах, сурталчлах сургалтуудыг удирдлагын түвшинд яамд, хэрэгжүүлэгч агентлагуудад хэсэгчлэн бүлгээр зохион байгуулах 2. ҮАОУА-ийн үндсэн багцаас сонгон авч, судалгааны ажлыг эхлүүлэх 3. Салбар дундын ажлын хэсэг байгуулах, нэг сувгаар тус ангилалтай холбоотой хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл солилцдог байх 4. ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр олон улсын зөвлөх урьж авчрах, стратеги төлөвлөгөө гаргах ажилд дэмжлэг хүсэх 2- р бүлэг: 1. Бүх түвшинд ҮАОУА-ыг танилцуулах сургалтуудыг эрчимтэй хийх 2. Эрүүл мэндийн мэдээллийн сүлжээнд тус ангиллыг нэгтгэх суурь ажлуудыг хийх 3. Үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тус ангиллыг Монгол улсад нэвтрүүлэх гэсэн үйл ажиллагааг тусгах 3- р бүлэг: 1. Сургалт зохион байгуулах 2. Тархины харвалтын үндсэн багцийг Монгол улсад нэвтрүүлэх 3. ҮАОУА-ийг цахим хэлбэрээр ашиглах боломжийг нээх 4. Орон нутагт тус ангиллыг танилцуулах сургалтыг хуваар гарган, зохион байгуулах
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!