Жонс Хопкинсын Их сургуулийн “Сэргээн засах анагаах ухааны манлайллын хөтөлбөр-Global Rehabilitation leadership” хөтөлбөр нь эрүүл мэндийн бодлого, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, тусламж үйлчилгээний хэрэгжилтийг дүгнэх, дэмжлэгт хяналт зохион байгуулах, ДЭМБ-аас боловсруулсан 2030 оны зорилтын өнөөгийн түвшинг тодорхойлох, зөрүүг илрүүлэх агуулгын хүрээнд 2024 оны 6-7 дугаар саруудад амжилттай явагдаж дууслаа.

       Салбарын манлайлагч нарт зориулсан энэхүү сургалтанд улс орнуудын сэргээн засах тусламж үйлчилгээний бодлого боловсруулагчид, сэргээн засахын эмч, мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж хамруулдаг бөгөөд Монгол улсаас анх удаа Бие Бялдар Сэргээн засах судлалын Монголын Нийгэмлэгийн Тэргүүн Б.Золзаяа, Удирдах зөвлөлийн гишүүн Э.Мөнгөнтуул, Г.Уянга нар 2000-5000 америк долларын тэтгэлэгт шалгаран суралцах болсон билээ.

         Сургалт 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цахимаар явагдаж, 2024 оны 7 дугаар сарын 21-ны өдрөөс 26-ны хооронд Зүүн Африкын Танзани улсад 6 хоногийн турш биечлэн дадлага сургалт явагдсан.

Сургалтанд Канад, Америк, Непал, Камбож, Уганда,Мексик, Танзани гэх мэтчилэн нийт 19 орны 52 оролцогчдыг хамруулсан өргөн цар хүрээтэй сургалт болж өнгөрөв.

Сургалтын агуулгын хувьд:

Манлайллын суурь ойлголтоос эхлээд, сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэхийн тулд  нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, хэрэгжилтийн шинжлэх ухааныг ашиглан нотолгоонд суурилсан сэргээн засах АУ-ыг хөгжүүлэх, эрүүл мэндийн тогтолцоонд сэргээн засахын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд авах арга хэмжээнүүдийн талаар болон стратеги төлөвлөгөө гаргах хүртэл үе шат дагуу академик түвшний агуулгуудыг багтаасан байлаа. Мөн бусад улс оронд сэргээн засах анагаах ухааныг хөгжүүлэхийн тулд хийсэн сайн туршлагуудаас хуваалцсан нь шинэлэг байлаа.

 

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

©2024. Бие бялдар Сэргээн засах судлалын Монголын Нийгэмлэг