Бие Бялдaр Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэгийн (ББСЗСМН) урилгаар Тайландын Бангкок дахь Махидал их сургуулийн Сириндхорн протез, ортезийн сургуулийн захирал, профессор, сэргээн засахын эмч Gulapar Srisawasdi, дэд захирал, дэд процессор, протез, ортезийн мэргэжилтэн Sasithon Sukthomya нарыг урьж 2025 оны 04 дүгээр сарын 23-25-нд Монгол улсад айлчлан дараах уулзалтуудыг хийлээ.

ГЭР БҮЛ ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ БОЛОН МАХИДОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ХООРОНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 09-10.00 цагт Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Тайландын Махидолын их сургуулийн төлөөлөгчдийн хооронд хамтарсан уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Уулзалтад ГБХНХЯамны ГББГ-ын ХБХХХ-ийн дарга С.Рэгзэн, ГББГ-ын ХБХХХ-ийн мэргэжилтэн Б.Янжмаа, ГББГ-ын ХБХХХ-ийн мэргэжилтэн М.Мэндээ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга З.Бауыржан, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга Б.Алтмаа,  Сэргээн засалт сургалт, үйлдвэрлэлийн төвийн Протез, ортопедийн үйлдвэрийн дарга Г.Мөнгөнхөлөг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Туслах хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын дарга Г.Энхтүвшин нартай Махидолын их сургуулийн “Сириндхорн” протез, ортозын сургуулийн захирал Гулапар Срисавасди, тус сургуулийн дэд захирал Саситон Суктом, мөн Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэгийн тэргүүн Б.Золзаяа, болон бусад албаны хүмүүс оролцов.

Профессор Гулапар, хатагтай Саситон нар SSPO хөтөлбөр болон Протез, ортотик (ПО) мэргэжлийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн протез ортопедийн үйлдвэр байгуулахдаа зөв төлөвлөлт чухал гэдгийг онцолж байлаа. Мөн протез ортопедийн хэрэгсэл нь дундаж наслалт уртсаж байгаа энэ цаг үед зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал бус эрүүл хүүхэд, насанд хүрэгчид, ахмадад ч чухал хэрэгтэйг онцоллоо. Сэргээн засалт сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох төв нь 2025-2026 оны хичээлийн жилд Протез ортопедийн техникч бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулж буй талаар танилцуулав. Энэ нь юуны түрүүнд протез суурилуулах, засварлахад чиглэх болно. Мөн эхний ээлжинд харьяа орон нутагт буй хөгжлийн 6 төвийн мэргэжилтнүүдийг бэлтгэхээр төлөвлөж байгаа. Тус яамны удирдлагууд энэ талын мэргэжилтнийг бэлтгэх нь хамгийн чухал байна гэдэг талаар хэлэхэд Тайланд профессорууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулбал гадаад оюутанд квотын систем санал болгож болох талаар хэлэлцлээ.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САН БОЛОН МАХИДОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ХООРОНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 10.30-11.30 цагт Монгол Улсын Боловсролын зээлийн сан (БЗС) болон Тайландын Махидолын их сургуулийн төлөөлөгчдийн хооронд хамтарсан уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Уулзалтад БЗС-ийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа, Махидолын их сургуулийн “Сириндхорн” протез, ортозын сургуулийн захирал Гулапар Срисавасди, тус сургуулийн дэд захирал Саситон Суктом, мөн Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэгийн тэргүүн Б.Золзаяа, болон бусад албаны хүмүүс оролцов.

Тус уулзалтын гол зорилго нь талуудын үйл ажиллагааны чиглэл, бодлого, туршлага, хөтөлбөрийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжуудыг судлахад оршив. Уулзалтын үеэр боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцсэн юм. Тухайлбал, Махидолын их сургуульд протез, ортозын чиглэлээр Монголын оюутнуудыг сургах, Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь протез, ортозын мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, чиглэлээр санал солилцов.

Энэхүү уулзалт нь талуудын хооронд харилцан ойлголцол бий болгож, хамтын ажиллагааны эхний алхам болсон ач холбогдол бүхий уулзалт боллоо.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН МАХИДОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ХООРОНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 10.30-11.30 цагт Эрүүл мэндийн яам болон Тайландын Махидолын их сургуулийн төлөөлөгчдийн хооронд хамтарсан ээлжит сүүлийн уулзалтаа хийлээ. Тус уулзалтад Эмнэлгийн тусламжийн газрын дарга Н.Гантуяа,  Ахмад настан, сэргээн засах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Тунгалагтамир Махидолын их сургуулийн “Сириндхорн” протез, ортозын сургуулийн захирал Гулапар Срисавасди, тус сургуулийн дэд захирал Саситон Суктом, мөн Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэгийн тэргүүн Б.Золзаяа, болон бусад албаны хүмүүс оролцов.

Профессор Гулапар SSPO хөтөлбөрийн талаар танилцуулга хийж, Монголд шаардлагатай протезист, ортопедист (ПО), эмнэлзүйн техникч, эмнэлзүйн бус техникч нарын тооны талаар статистик мэдээлэл цуглуулах нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Оюутнууд ПO зэрэгтэй төгссөн бол эмнэлгүүдэд ажлын байр, ажлын байрны тодорхойлолтыг тодорхой зааж өгөх нь чухал гэдгийг тэрээр онцоллоо. Профессор Гулапар мөн ПO үйлчилгээ нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст төдийгүй хүүхэд, хөгшид хүртэл нийт хүн амд хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэв. ДЭМБ-ын судалгаагаар 1 сая хүн амд 5-10 ПО мэргэжилтэн, 1 мэргэжилтэнд 2 техникч байх хэрэгцээг тооцон гаргасан байдаг.

Тэгэхээр Монгол улсад 35 мэргэжилтэн, 70 техникч бэлтгэх хэрэгцээ байна гэсэн үг.

ЭМЯ -ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Н.Гантуяа  эдгээр саналуудтай санал нэгдэж, цаашид хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг (ББСЗСМН)-ийг салбарын сайд сонирхож, бусад салбарын нийгэмлэг, холбоодод жишиг болохуйц зөв загвар нийгэмлэг бий болгохыг хүсч буйгаа дурдлаа. Тэрээр ПO-гийн мэргэжлийн боловсон хүчийг богино болон урт хугацаанд хөгжүүлэх цогц нийгмийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатайг онцоллоо. Мөн эрүүл мэндийн сайдын зүгээс эрэлт хэрэгцээтэй байгаа салбарын мэргэжилтнийг Үндэсний баг болгон багаар нь гадны улсад сургаж бэлтгэн ажиллах нөөц тоног төхөөрөмж ажлын байрыг бэлтгэн ажиллаж байгаа. Энэ багт оруулан бэлтгэх ч боломжтой тухай дурьдаж 15 мэргэжилтэн, 30 техникчийг суралцахыг дэмжих талд ажиллая гэсэн.

Профессор Гулапар мөн Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил, ДЭМБ – “Сэргээн засалт – 2030” санаачилгатай уялдуулахын чухлыг онцоллоо. Нийгэм насжилт, халдварт бус өвчлөлийн түвшин нэмэгдэж байгаа энэ үед бүх нийтийг эрүүл мэндийн хамралтад хамруулах, хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад протез, ортопед зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээг бэхжүүлэх нь нэн чухал болохыг тэрээр онцоллоо.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

©2024. Бие бялдар Сэргээн засах судлалын Монголын Нийгэмлэг