БНХАУ-ын Ухань хотын Тонжи эмнэлгийн ДЭМБ-ын Сэргээн засах тусламж үйлчилгээний Сургалт Судалгааны төвд Монгол Улсын Сэргээн засахын Сувилахуйн сувилагчийн эмнэлзүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхижуулах зорилгоор 2024 оны 08 сарын 26-аас 9 сарын 13-ны өдөр ажлын байрны 21 хоногийн эмнэлзүйн сургалтад Монгол улсын сэргээн засахын сувилагч нарын төлөөлөл амжилттай хамрагдан эх орондоо ирлээ. Амжилттай суралцсан сувилагч нартаа баяр хүргэе.

Энэхүү сургалтад АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны Сургууль, Гэмтэл, Согог судлалын үндэсний төв, Нийслэлийн Хүүхдийн Сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төвийн сэргээн засахын сувилагч нар хамрагдан амжилттай суралцсан.

Тонжи эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт тархины харвалттай эмчлүүлэгчдэд үзүүлэх сэргээн засах цогц тусламж үйлчилгээ, хөдөлгөөн засалд хиймэл оюун ухаан ашиглаж буй сайн туршлага, нугасны гэмтэлтэй эмчлүүлэгчдэд үзүүлэх нийгэм хамт олонд түшиглэсэн цогц тусламж, эмнэлзүйн тохиолдлууд, дисфагийн алдагдалдлын үнэлгээ, өвөрмөц үнэлгээний аргачлал, залгиурын булчинг баллон катетраар тэлэх сувилахуйн гардан үйлдэл, хооллох арга техник, шингэний баланс хянах, сэргээн засах эмчилгээний менежмент, давсагны хэт авиан шинжилгээ, түр шээлгүүрийн талаар онол, дадлага хосолсон үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

 

 

 

 

 

 

 

 

Бие даах чадвар алдагдсан өвчтөнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож амьдралын чанарыг дээшлүүлэхэд эмчлүүлэгч, асрамжлагчдад өгөх эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын тогтолцоо, давтан үзлэг, олон мэргэжилтний багийн ажиллагаа, дэмжлэг чухал нөлөөтэй байдаг.

 

 

 

 

 

 

 

 

Сургалтыг амжилттай хамтран зохион байгуулсан БНХАУ-ын Ухань хотын Тонжи эмнэлгийн ДЭМБ-н Сэргээн засах тусламж үйлчилгээний Сургалт Судалгааны төв, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны Сургууль, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Нийслэлийн Хүүхдийн Сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төвийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

 

 

 

 

 

 

 

 

Мөн Монголын багийг ахлан авч явсан Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын Нийгэмлэг(ББСЗСМН)-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, НЭМ-УАУ-ны тэнхимийн багш Л.Ганчимэг танд талархсанаа илэрхийлье.

 

#Мэдлэгээ хуваалцаж #хамтдаа хөгжье.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

©2024. Бие бялдар Сэргээн засах судлалын Монголын Нийгэмлэг